Монгол Улсын Мэргэжлийн хяналтын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн 2019 оны 1дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Өнгөрөгч 2018 оныг “Өөрчлөлтийг өөрөөсөө” уриан дор “Хариуцлага-манлайллын жил” болгон зарласантай холбогдуулж Манай байгууллагын ажилтан, албан хаагч бүр өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж мэдлэг чадвараа дээшлүүлэх, харилцаа хандлагаа өөрчлөх, ажлын сахилга бат хариуцлагаа сайжруулах зэргээр идэвхи зүтгэл гарган ажиллаж 2018 оны ажлын үзүүлэлт, үйл ажиллагааны үр дүнгээр Мэргэжлийн хяналтын байгууллагуудын системийнхээ хэмжээнд 2-р байрт шалгарч суурин компьютер, өнгөт принтерээр шагнуулж Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшингээс шагналаа гардаж авлаа.
Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан санал санаачилга, цаашид анхаарах асуудал, илтгэлүүдийг байгууллагын нийт ажилтнуудад танилцуулан 2018 оны ололт амжилт, алдаа дутагдалаа дүгнэж 2019 он буюу Мэдээллийн ил тод байдлыг дээшлүүлэх жилийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлаа төлөвлөн байгууллагын ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.