Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас ЕБС, цэцэрлэгийн багш нарын дунд зохион байгуулсан 2018-2019 оны хичээлийн жилийн шилдэг илтгэл, шилдэг судлаач багш нарыг шалгаруулах "Багшийн хөгжил-сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ" сэдэвт илтгэлийн уралдаанд 18 сургууль, 13 цэцэрлэгийн багш нарын 33 илтгэл амжилттай уншигдлаа. Үүнээс:
1-р байрт- Сайнцагаан сумын ЭДЦС-ийн физикийн багш Ө.Баянсан, Ж.Долгорсүрэн, А.Уранчимэг нарын "Сургалтын хэрэглэгдэхүүнийг хамтран бэлтгэх явцад багш хөгжих нь" илтгэл ТЭРГҮҮН байрт шалгарч улсын уралдаанд оролцох эрхийг авлаа.
2-р байрт- ГИЦС-ийн МХУЗ-ын багш Э.Тогоохүү Ш.Мөнхзул, М.Нямаа, Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгийн багш Б.Сүнжидмаа,
3-р байрт- Цэгц билиг сургуулийн ТНУ-ны багш Т.Мөнхбат, МХУЗ-ын багш н.Цэвэлмаа, мэдээллийн технологийн багш Б.Түвшин-Эрдэнэ, Луус сумын математикийн багш Т.Буянтогтох, НТБ-ын багш Б.Гоёомаа, багш н.Бадамсүрэн
Тусгай байрт-Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн Технологийн багш Б.Цэцэгноров, Г.Эрдэнэбилэг, С.Отгонтөгс, Мандал сургуулийн МХУЗ-ын багш Г.Тогтохжаргал, англи хэлний багш Ц.Ариунтунгалаг, орос хэлний багш Б.Нандинцэцэг, НУ-ны багш Б.Урантогос, Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгийн багш М.Үүрийнбаяр нар удааллаа. Илтгэлийн уралдаанд оролцсон нийт багш нартаа баяр хүргэж, цаашдын сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.