Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хууль тогтоомжийг сахиулах, байгууллагын эрхэм зорилго, зорилтоо нэр төртэй хангахын зэрэгцээ орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан Дундговь аймаг дахь төрийн байгууллагуудыг манлайлж, тогтвортой амжилт гарган “ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-оор шалгарч, “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Мөн Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан тус газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Сандаг-Очирыг Аймгийн Засаг даргын “Тэргүүний ажилтан” үнэмлэх, тэмдэгээр, ахмад настан бэлтгэл дэд хурандаа С.Чулуунбат, М.Намжаа нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон аймгийн хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрийг үнэлэн Засаг даргын "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.