Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2019 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо.Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшинг өмнөх онд мөрдөж ирсэн амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад Улаанбаатар хотод 19.3(9.7%) мянган төгрөг, Зүүн бүсэд 13.6(7.8%) мянган төгрөг, Баруун бүсэд 12.8 (7.2%) мянган төгрөг, Хангайн бүсэд 11.7 (6.4%) мянган төгрөг, Төвийн бүсэд 11.6 (6.6%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.