Агаарын бохирдлын эх үүсвэрийн 2018 оны тооллогын ажлын хүрээнд дотоод орчны агаарын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, дулаан үйлдвэрлэл эрхлэгч ААН-үүдтэй хамтран орчны бохирдлыг бууруулах, сурталчилгаа хийх зорилгоор 2018 оны 12 сарын 05-ны өдөр уг арга хэмжээний удирдамжийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар батлуулан үйл ажиллагааг хэрэгжүүлэв.
Тус арга хэмжээний хүрээнд Сайнцагаан сумын цэцэрлэгүүдийн дунд өдрийн дундаж агаарын температур, чийгшлийн хэмжээ, тасалгааны цэцэг, будагч бодис хэрэглэсэн эд хогшил, хив хивсэнцэрийн насжилтад судалгаа хийж үзэхэд цэцэрлэгийн анги танхимын талбайн хэмжээ хүүхдийн тооны 1,6м2, 1 анги танхимд дунджаар 37 хүүхэд сурч, боловсорч, анги танхимын дулаан 19-22 градус, чийгшил 40-50%-тай байдаг ба хивс, хивсэнцрийн хэрэглээ 5-аас дээш жилийн насжилттай байгаа нь тоосжилт, дотоод орчны агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсүүд байж болзошгүй ба анги танхимын 10 хүрэхгүй хувь нь агаар чийгшүүлэгтэй байдаг байна.
Судалгааны дүнг үндэслэн дулаан үйлдвэрлэл эрхлэгч “Ган-Илч” ХХК-д санал тавьснаар тус компаниас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүрээнд 7 цэцэрлэгийн 36 анги тус бүрт “Enjoy” брэндийн агаар чийгшүүлэгчийг байршууллаа.
Судалгаанд идэвхитэй оролцсон СӨБ-ын байгууллагууд, хамтран ажилласан “Ган-Илч” ХХК-д талархлаа.