Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2019 оны 01 сарын 15-ны өдөр аймгийн Онцгой Байдлын газрын албан хаагчдад “Зоонозын халдварын байгалийн голомт”, “Галзуу өвчин”, “Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 46 алба хаагч хамрагдаж гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх үед эрүүл мэндээ хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ.