ТХДЖТ-ын залуу дуучин Г.Эрдэнэ-Очир “Айсуй цагаар ардын дуутайгаа” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо Дундговийн үзэгч түмэндээ өргөн барилаа. Тоглолтыг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ урилгаар үзэж
сонирхон залуу уран бүтээлчийг дэмжин мэндчилгээ дэвшүүлж Засаг даргын Жуух бичгээр шагнаж цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ. Мөн энэ үеэр Луус сумын Нутгийн зөвлөлийн дарга, ИТХ-ын төлөөлөгч Б.Гантогтох залуу дуучинд баяр хүргэж, Улаан-Үдэд аялах эрхийн бичгээр шагнаж, дурсгалын зүйл гардууллаа. “Айсуй цагаар ардын дуутайгаа” тоглолтонд ТХДЖТ-ын уран бүтээлчид болон Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын авъяаслаг сурагчид оролцон ая дугаа өргөлөө. Дуучин Г. Эрдэнэ-Очир ”Айсуй цагаар” нэртэй өөрийн анхны бие даасан цомгоо гаргасан байна.