Монгол үндэсний ёс заншил, түүх соёлоос суралцах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлах, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Монгол бахархал-Ёс заншил" тэмцээнийг Дундговь аймаг дахь Ледир сурагч академитай хамтран 2019.02.22-ны өдөр Ёслол хүндэтгэлийн өргөөнд МСҮТ, ЕБС-уудын ахлах ангийн дунд зохион байгууллаа. Тэмцээнд 6 баг гэрийн даалгавар, Монголын нууц товчоо, цээрлэх ёс, монгол наадгай (алаг мэлхий), түргэн хэллэг гэсэн 5 төрлийн даалгавар гүйцэтгэж оюун ухаанаа сорьлоо.
Тэргүүн байрыг Хүмүүнлэг сургуулийн "Таван ухаан", дэд байрыг Цэгц билиг сургуулийн "Сайхан Монгол", гутгаар байрыг Мандал сургуулийн "Дөрвөн бэрх" багууд тус тус эзэллээ. Тус үйл ажиллагаанд 200 гаруй сурагч, багш, сурган хүмүүжүүлэгч нар оролцов.