Хүн ам орон сууцны 2020 оны ээлжит тооллогын аймгийн комиссын хурал 2019 оны 02 сарын 25ны өдөр аймгийн ЗДТГазрын хурлын зааланд боллоо. Тус хурлыг Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын нарын бичгийн дарга, Үндэсний статистикийн хорооны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал удирдан зохион байгуулж тооллогыг зохион байгуулах үйл ажиллагаа, үзэл баримтлал, зорилго, зорилтоо тодотгон мэдээлэл хийлээ. Тооллогын комиссын хуралд Аймгийн Засаг даргын 2018 оны А/162 захирамжаар байгуулагдсан тооллогын комиссын гишүүд, статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа, мэргэжилтэн нар оролцлоо.