Өнөөдөр аймгийн Засаг даргын Зөвлөлийн 4 дүгээр хурал 11 гишүүний ирцтэй 5 асуудлаар хуралдлаа. Хурлаар “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээнд зардал гаргах тухай, Ахмадад ээлтэй байгууллага шалгаруулах тухай, урлаг спортын төрлөөр амжилт үзүүлж гавьяа шагнал хүртсэн хүмүүсийг шагнаж урамшуулах тухай, Монгол цэргийн өдрийн үйл ажиллагаанд хөрөнгө гаргах зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.