Өнөөдөр “Авлигагүй шударга нийгмийн төлөө хамтдаа нэгдэцгээе” уриалгад Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар 15 сумын Засаг дарга нарын хамт нэгдэж, уриалгад гарын үсэг зурлаа. Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн Авлигатай Тэмцэх Газрын 2019 оны 1 сарын 17-ны өдрийн зөвлөмжийн хүрээнд сумдын Засаг дарга нар болон удирдлагуудад дараах үүрэг чиглэл өгсөн байна. Үүнд: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны “Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай” 142, 2018 оны “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам батлах тухай” 73 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох, Захиргааны ерөнхий хуулийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн баталж, мөрдүүлэх, Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд тавих хяналтыг чангатгах, хугацаа хэтэрсэн зээлийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх, тус сангийн дансанд бусад эх үүсвэр бүхий хөрөнгийг байршуулахгүй байх, албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгосон гэмт хэргийг давтан гаргуулахгүй байх, Орон нутгийн төсөвт техник, эдийн засаг үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусган батлах, хууль тогтоомжийг зөрчиж худалдан авах ажиллагааг төлөвлөн зохион байгуулахгүй байх, Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн явцад иргэн, иргэний нийгмийн байгууллага, сонирхогч этгээдээс хяналт тавих боломжийг олгох, ил тод нээлттэй байдлыг хангах, Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт хууль тогтоомжид нийцсэн эсэхэд тавих хяналтыг чангатгах, гарсан зөрчлийг тухай бүр арилгуулах гэх мэт чиглэл өгсөн байна.