Мэдээ, мэдээлэл

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН ДУНДГОВЬД АЖИЛЛАЛАА

ХХААХҮ-ийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Ч.Улаан, тус яамны Мал аж ахуй, бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, Газар тариалангийн хэлтсийн ажилтан, Мал аж ахуй, бэлчээрийн хамгаалалтын асуудал хариуцсан ажилтан болон зөвлөхийнхөө хамт 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Дундговь аймагт ажиллалаа.

Сайд Ч.Улаан аймгийн удирдлагууд болон Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчидтай уулзаж, Мандалговь хүнс, Ган-илч, ТЭББЭ зэрэг компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Мөн аймгийн Онцгой Байдлын газрын “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв"-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Аюулаас сэргийлэх цогцолбор”-оор ард иргэдтэй шууд холбогдож, санал бодлоо солилцон тэдний асуултад хариулт өгчээ.  

Тэрээр “Аюулаас сэргийлэх цогцолбор”-оор иргэдтэй холбогдох үеэр “...Бидний хувьд иргэд та бүхэнтэй Аюулаас сэргийлэх энэ цогцолбороор холбогдохдоо давхар цаг агаарын аюултай үзэгдлээс амжиж сэргийлэх, анхааруулах энэхүү системийн үйл ажиллагаатай нарийвчлан танилцах зорилго агуулсан юм.  Дундговьчуудын эхлүүлсэн энэ ажлын эхлэл, туршлага бидний анхаарлыг зүй ёсоор татаж байна. Тиймээс зориуд төр засгаас анхаарч, бусад ижил төстэй аймаг, сумдад нэвтрүүлэх бодол байна...”  гэлээ.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО