Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн вэб системийг улсын хэмжээнд нэвтрүүлэхтэй холбогдуулан бүсийн сургалтыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 3 дугаар сарын 5-ны өдөр хүртэл тус аймагт зохион байгуулж байна.
Дээрх сургалтад Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.