Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ахлуулсан 22 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хулд суманд 2019 оны 03 сарын 05, 06-ны өдрүүдэд “Түмний төлөө-Төрийн хяналт” нэгдсэн, шалгалт өдөрлөг зохион байгууллаа. Нийт төлөвлөгөөт шалгалт 34, зөвлөн туслах үйлчилгээ 8, урьдчилан сэргийлэх хяналт 19, тандалт судалгаа 7 обьектод хийж 13 албан шаардлага өгч, 1 аж ахуй нэгжид зөрчлийн тухай хуулийн дагуу 500мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 1 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо. Өдөрлөгийн үеэр Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, худалдаа үйлчилгээний байгууллагуудыг хэрэглэгчийн хяналтын хуудсаар үнэлүүлж, Мэргэжлийн хяналтын газрын хэрэглэгчийн үнэлгээг 150 гаруй иргэнээс авлаа. Сумын иргэд хөдөлмөрчдөд Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, Газар эзэмшлүүлэх тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, болзошгүй осол аваарь үүсэхээс урьдчилан сэргийлэх, Нэг удаагийн нийлэг гялгар уутыг хориглох тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Барилга байгууламж паспортжуулах, гэрчилгээжүүлэх журам, Барилга байгууламжийн хамгаалалтын газардуулга, Эмийн гаж нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.