Мэдээ, мэдээлэл

Мэргэжлийн хяналтын газраас Сургуулийн сурагчдад Цахим тоглоомын хор нөлөө сэдэвт сургалт зохион байгууллаа

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын/ахлах/ байцаагчид Хулд сумын сургуулийн дунд,  ахлах ангийн сурагчдад Цахим тоглоомын хор нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь сэдвээр сургалт, танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгууллаа. Цахим тоглоомыг хэт удаан, ойрхон давтамжтайгаар тоглосноос хүний уураг тархинд хэт ачаалал үүсч, мэдрэлийн эсүүд сааталд орж, сэтгэн бодох, орчноо мэдрэх чадвар удааширч, сурлагандаа муудах, хичээлээ таслах, эцсийн дүнд сургуулиас  завсардах,  гэмт хэрэгт холбогдох  хор нөлөө үүсч байна.   Мөн өсвөр насны хүүхэд, залуус интернет, цахим орчин, олон нийтийн сүлжээнд өөрийн хувийн чанартай зураг, бичлэг, мэдээллийг оруулснаар бэлгийн мөжлөг, сүрдүүлэг, дарамт шахалтанд  өртөх, өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдлыг алдагдуулах, компьютерийн аюулгүй байдлыг алдагдуулах /гарал үүсэл тодорхойгүй бичлэг хуулах, хадгалахад вирус халдаж үйлдлийн системийг гэмтээдэг/  зэрэг эрсдэлд орж байна. 2018 онд нийт 209 хүүхэд интернет, цахим тоглоомонд донтон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүүлсэн бол 2019 оны эхний 2 сарын байдлаар нийт 20 хүүхэд интернет, цахим тоглоомонд донтсон гэх шалтгаанаар хэвтэн эмчлүүлсэн байна.

Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, хараа хяналт зайлшгүй хэрэгтэй. Иймээс эцэг, эхчүүд та бүхэн:
•    Сургуулийн нийгмийн ажилтан, багш нартай байнгын холбоотой байж хүүхэдтэйгээ холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авдаг байх;
•    Ялангуяа 1-5-р ангийн сурагчдыг сургуульд нь өөрөө тогтмол хүргэн өгч, авч байх;
•    Хүүхэддээ өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн мэдээ мэдээллийг интернет, цахим орчноос авч байхыг зөвлөх;
•    Терроризм, хүчирхийлэл, аллага, садар самуун сурталчилсан бичлэг, мэдээ мэдээлэл үзэж байгаа эсэхэд хяналт тавих;
•    Хүүхэдтэйгээ дотно /найзын хувиар/ ярилцдаг байх;
•    Хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хаана юу хийж яваа талаар байнга мэдэж байхыг зөвлөж байна.
Багш, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд:
•    Эцэг эх, асран хамгаалагч нартай байнгын холбоотой байх;
•    Сурагчдад өдөр бүр гэмт хэрэг, зөрчил, болзошгүй осол гэмтлээс сэргийлэх талаар санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх;
•    Хүүхэд ямар нэгэн асуудалд холбогдсон, хохирсон тохиолдолд хүүхдийн нэр төр, хувь хүний нууцыг чанд хадгалах талаар анхаарах;
•    Эцэг эх, асран хамгаалагч нартай хүүхдийн төлөвшилт, хүмүүжлийн талаар тогтмол уулзаж байх, зөвлөж байх;
•    Сургуулийн дотоод групп, цахим бүлэгт эцэг, эх, асран хамгаалагчдыг оролцуулан мэдээ мэдээллээр цаг алдалгүй хангаж байх;
•    Багш нар өөрсдөө зан харьцаа, ёс зүйгээ дээдэлдэг байх;
•    Сургууль дээр архидан согтуурах асуудал гаргахгүй байх;
•    Сургуулийн захиргаанаас дотооддоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах; /Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйл/
•    Сургуулийн орчинд “School police” эргүүлийн үйл ажиллагааг тогтмолжуулахыг зөвлөж байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО