ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан "Ээждээ захидал бичээрэй" захидлын уралдаан, "Ижий ертөнц" шүлгийн уралдаануудыг ГБХЗХГазартай хамтран амжилттай зохион байгуулж шагналт байрын эздүүдийг тодрууллаа. Шүүгчээр МЗЭ-ийн шагналт, Нацагдоржийн нэрэмжит шагналт, СТА, хүүхдийн зохиолч Н.Мандал, МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч М.Доржсүрэн, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч О.Гончигсүрэн нар оролцлоо.
Захидлын уралдаанд:
1-р байр: ЭДЦС-ийн 8в ангийн сурагч Э.Цэрэннадмид
2-р байр: Хүмүүнлэг сургуулийн нийгмийн ажилтан, багш Н.Мөнхцэцэг
3-р байр: Эрдэнэдалай сумын номын санч Б.Оюунчимэг нар шалгарлаа.
Шүлгийн уралдаанд:
1-р байр: ТХДЖТ-ын жүжигчин Н.Бямбасүрэн
2-р байр: Малчин Д.Энхбаяр
3-р байр: Хүмүүнлэг сургуулийн 11а ангийн сурагч Э.Цэрэнжаргал
Зохиолчдын нэрэмжит шагналаар ШУТИС-ийн оюутан Ж.Цэрэнтогтох, ЭДЦС-ийн 11в ангийн сурагч Б.Ганшагай нар тус тус шалгарлаа. Мөн тэргүүн байранд шалгарсан захидлыг сарнай цэцгийн хамт ээжинд нь гардуулан өгч хүндэтгэл үзүүлэв.