Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2019 оны 3 сарын 13-15 өдрүүдэд зохион байгууллаа. Нийт 33 иргэн бүртгэгдсэнээс эмэгтэй-6, эрэгтэй-27 иргэн байна. Бүртгүүлсэн иргэдийг сумдаар нь ангилвал Сайнцагаан -16, Сайхан овоо-5, Эрдэнэдалай-2, Говь-Угтаал-2, Хулд-1, Цагаандэлгэр-1, Өндөршил-1, Өлзийт-1, Гурвансайхан-1, Баянжаргалан-1, Адаацаг-1, Луус-1 тус тус бүртгүүлсэн байна. Шалгалт өгөх хуваарийг 2019 оны 9-р сарын 26нд зарлана. Шалгалт 2019 оны 4-р сарын 5-наас 6-р сарын 6-ны хооронд явагдана. 1-дэх СХТТШ-нд тэнцсэн хүмүүс 2-дахь шалгалт буюу ур чадварын шалгалт өгөх эрх үүснэ.