Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээс өгсөн чиглэл, улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд Говь-Угтаал, Баянжаргалан, Гурвансайхан суманд үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч Аргатай, Монголросцвeтмeт, Үнэн анд, Говь шоо, Мөнх болор хүрээ, Хан хас трейд, Эм жи би, Болор жонш зэрэг 8-н аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч 2 аж ахуй нэгжид зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ тооцож, 2 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо. Хяналт шалгалт үргэлжилж байна.