Сургалтанд сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, их эмч, вакцинаторын ахлах сувилагч нар болон, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч, вакцинатор сувилагч нийт 74 хүн хамрагдлаа.
Пневмококкын эсрэг вакцин болон халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциныг 2019 оны 4-р сарын 01-ны өдрөөс эхлэн заавал хийх товлолын дархлаажуулалтын товлолд оруулж албан ёсоор хийж эхэлнэ. Пневмококкын эсрэг вакциныг 2 сартай, 4 сартай, 9 сартай хүүхдэд, идэвхгүйжүүлсэн халдварт саагийн эсрэг вакциныг 5 сартайд хийх юм.