Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр тогтоолоор 2019 оныг “Иргэд төвтэй хөдөлмөр эрхлэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”, “2019-2020 онд хэрэгжих Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр”-үүдийг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор “Хөдөлмөрийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах сургалт” 2019 оны 03 сарын 24-нд Дундговь аймагт зохион байгууллаа. Тус чадавхижуулах сургалтыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас зохион байгуулж байгаа бөгөөд газрын болон сумдын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд бүрэн хамрагдаж 100% шалгалтаа өгч 26 албан хаагч "СЕРТИФИКАТ" гардан авлаа.