Мэдээ, мэдээлэл

Мэргэжлийн хяналтын газраас Хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжийн удирдлагуудад сургалт зохион байгууллаа

Аймгийн БОАЖГазар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Сайнцагаан сумын засаг даргын тамгын газартай хамтран хүнсний худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч 38 аж ахуйн нэгжийн удирдлагуудад Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр тогтоолын дагуу худалдааны газарт шаардлага хангасан нийлэг уут, байгальд ээлтэй даавуун болон цаасан материалаар хийсэн уут хэрэглэх, сав баглаа боодлын үйлдвэрүүдийг судлах, дагалдах бичиг баримтад баталгаажуулалтыг тодорхой тусгасан байх талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.


Мөн худалдаа үйлчилгээний газруудад Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтын явцад хүнсний чанар аюулгүй байдал алдагдсан, хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн илэрч байгаад анхаарч ажиллах, буцаан татан авалтын журмыг бүрэн судалж, зөв ойлголттой болох, хүнсний түүхий эд , бүтээгдэхүүнд дотоод хяналтыг сайжруулж , үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах сургалт зохион байгууллаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО