Дэлхийн дулаарлын эсрэг 188 орны 7000 гаруй хотын 3.5 тэрбум иргэдийг эгнээндээ нэгтгэсэн 1 цагийн турш гэрлээ унтраадаг байгаль хамгаалах томоохон хөдөлгөөн "Эх дэлхийн цаг" арга хэмжээнд Дундговь аймаг 03 дугаар сарын 30-ны өдөр 2 дах жилдээ Чагдаржавын талбайд нэгдлээ. Энэ жилийг Монгол орон даяар "Хуванцраас татгалзъя" уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр "Эх дэлхийн цаг" талаар танилцуулга, мэдээлэл иргэдэд хүргэж, гарын сүүдрээр амьтны дүрс үүсгэх болон асуулт хариултын тэмцээнийг иргэдийн дунд явууллаа. Бидэнтэй нэгдсэн Мандалговьчууддаа баярлалаа.