Уртын дуучин МУГЖ. Жамьян овогтой Дүнжмаа нь Дундговь аймгийн Өлзийт суманд 1952 онд төрсөн. 1968-1976 онд Өлзийт суманд илгээлтээр малчин болж, 1976 онд Соёлын ордоноос Хөгжимт драмын театр, Театр киноны хүрээлэн, Төв Халхын Дуулалт Жүжгийн Театр болтол нь тасралтгүй 38 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад 2014 онд МУГЖ, Зууны манлай уртын дуучин Ж.Дорждавгын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уртын дууны багшаар 10 дахь жилдээ ажиллаж байна.
2018 онд Ж. Дүнжмаагийн нэрэмжит уртын дууны говийн бүсийн уралдааныг зохион байгуулж байсан бол 2019 онд "Энх мэндийн баяр" уртын дууны улсын уралдааныг зохион байгуулах гэж байна. Уралдаан нь ардын авьяастан, хүүхэд гэсэн төрлүүдээр 2019 оны 04 сарын 05-06-нд "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрт зохион байгуулагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99598603, 80003934