Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс нарын хооронд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, эрх зүйн хэрэгжилт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах дэд бүтэц, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, төрийн болон худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх нөхцөл боломжийг сайжруулах, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.