Мэдээ, мэдээлэл

Мэргэжлийн хяналтын газраас уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээс өгсөн чиглэл, улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд Говь-Угтаал, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Хулд суманд үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч 13 аж ахуй нэгж, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Хулд сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй   21 нөхөрлөлийн  үйл ажиллагаанд газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгаль орчин, геологи уул уурхай,  авто тээвэр өргөх машин механизм,  хөдөлмөрийн хяналтын  чиглэлээр  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хамтарсан  326 заалттай 13  албан шаардлагыг 1 сарын хугацаатай  хүргүүлж 2 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 7.2-2, 14.6-3 дахь заалтын дагуу 2 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдууллаа. Уулын ажлыг техник эдийн засгийн үндэслэл болон, тухайн оны батлагдсан уулын ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу явуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг биелүүлээгүй 3  аж ахуйн нэгжийн олборлолтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.
 Байгаль орчны хяналтын чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчид Ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заагдсан бүрдүүлэх зохих баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, байгаль орчны  орчны менежментийн төлөвлөгөөгүй, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, биелэлтийг холбогдох газарт хугацаанд нь тайлагнаагүй, нөхөн сэргээлтийг бүрэн  хийгээгүй зөрчил илэрч байна.
 Геологи ул уурхайн хяналтаар  ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсаны дагуу уурхайг байршуулаагүй, Эмх замбараагүй овоолго үүсгэсэн, Далд уурхайн босоо болон налуу амны бэхэлгээг техник эдийн засгийн үндэслэлийн зургийн дагуу хийлгээгүй зөрчил илэрлээ.
Хөдөлмөрийг хяналтаар хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг ажил олгогч хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан томилоогүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааны журналыг хөтөлж хэвшээгүй, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус зөвлөл томилоогүй,  бүрэн бус техник хэрэгсэл ашигласан нийтлэг зөрчил илэрч байна.
 
 Бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүд нь 9-12  хүний бүрэлдэхүүнтэй гэх боловч ихэнх гишүүдээр  малчдыг бүртгэж оролцоог бүрэн хамруулахгүйгээр  тэдний нэрэн дор  зөвхөн  нөхөрлөлийн ахлагч  аймгаас  шалгаруулсан  жонш худалдан авах компанитай хамтран жонш олборлох үйл ажиллагаа явуулж байна. Мөн нөхөрлөлийн хувьд хуваарилагдсан талбайд   эмх замбараагүй жоншны хайгуул, олборлолт хийж техникийн хүчээр газрыг их хэмжээгээр эвдрэлд оруулсан,  нөхөн сэргээлтийг  бүрэн  хийдэггүй зөрчил илэрч байна.
 Цаашид  үндсэн ордыг бичил уурхай хэлбэрээр ашиглуулахгүй байх асуудлыг шийдэх.
 Бичил уурхай эрхлэгчдийн  журманд уулын ажлын төлөвлөгөөтэй ажиллах, тэсэлгээ хийдэггүй байх, техник хэрэгслийн хүчин чадал тоог багасгах  талаар нэмэлт өөрчлөлт  оруулах шаардлагатай байна.
 Орон нутгийн удирдагуудад бичил уурхайн  тоог нэмэгдүүлэхгүй байх, худалдан авалтын компанийг шалгаруулахгүй байх, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх,   хуулинд заагдсан бүрэн эрхээ хэрэгжүүлэх, бичил уурхайн чиглэлээр бодлого боловсруулж тодорхой ажил зохион байгуулах талаар албан бичиг хүргүүлэхээр төлөвлөж байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО