Дундговь аймгийн Цагдаагийн байгууллага байгуулагдсаны 75 жилийн ойг угтан Цагдаагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулсан бүх нийтийн кросс гүйлтэд Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.
Кросс гүйлтэд нийт 200 гаруй ажилтан албан хаагчид 3 км-ийн зайд хурд хүчээ сорин өрсөлдөж эмэгтэй эрэгтэй тус тус тэргүүний 5 байрыг шалгаруулснаас Онцгой байдлын газрын эрэгтэй тамирчдаас ахлагч Б.Баярсайхан тэргүүн байр, Ахлах ахлагч Б.Баярцэмбэл тусгай байр, эмэгтэй тамирчдаас Дуудлага хүлээн авагч Н.Ганцацрал дэд байр, Б.Сумъяа гутгаар байр, Ахлах дэслэгч Б.Цэрэнням тусгай байрт тус тус шалгарлаа.
Бүх нийтийн биеийн тамирыг дэмжиж амжилттай оролцсон нийт албан хаагчиддаа спортын өндөр амжилт хүсье.