Мэдээ, мэдээлэл

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Дундговь аймаг оролцлоо

         Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг Ай Ти Эм – 2019 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 20 дахь жилдээ 2019 оны 03 сарын 29 – 31 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд БНХАУ, Турк, Япон, БНСУ, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува улсын аялал жуулчлалын төр ба хувийн хэвшлийн төлөөлөгчид, 20 аймаг, нийслэл хотын засаг захиргаа, хувийн хэвшлийн төлөөллүүдийн хамтаар, үндэсний аялал жуулчлалын тур оператор, зочид буудал жуулчны бааз, агаарын тээврийн компани тэргүүтэй 320 гаруй байгууллагууд оролцлоо. Ай Ти Эм – 2019 аялал жуулчлалын үзэсгэлэнд Дундговь аймгийн аялал жуулчлалын байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттай оролцож 10 жуулчны бааз, 1 амралтын газар, аймгийн музей, Говийн шуранхай АЖХолбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын газар оролцож аймаг, орон нутаг өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж ажиллаа. Дундговь аймгийн жуулчны баазууд 8500 гаруй брошур, "3000 морин хуурч, уртын дуучдын наадам"-ын танилцуулга брошур 1650, шөнийн музейн танилцуулгыг 1500, жуулчны баазуудтай гэрээ хийсэн тур операторууд 500 аймгийн газрын зургийг тарааж үйл ажиллагаагаа сурталчиллаа. Жуулчны баазууд хамгийн ихдээ 140, хамгийн багадаа 13 гэрээ үзэглэж нийтдээ 541 гэрээ хийсэн байна.  

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО