Мэдээ, мэдээлэл

Мэргэжлийн хяналтын газраас “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт”, “Эрүүл аюулгүй орчин-таны оролцоо” сэдэвт сарын аянуудын нээлтийг хийлээ

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин дэд бүтэц хөдөлмөрийн хяналтын хэлтсээс зохион байгуулж буй “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт”, “Эрүүл аюулгүй орчин-таны оролцоо” сэдэвт сарын аянуудын нээлтийг төрийн байгууллагын 62 удирдах албан тушаалтнуудад хийлээ. Сарын аяны нээлтээр: бүтээн байгуулалт, барилгын ажлын улирал эхэлсэнтэй холбогдуулан аюулгүй байдлыг хангуулах, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төлөвлөсөн 52 ажлыг танилцуулж өндөр хэмийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа, ахуйн цахилгааны аюулгүй байдал, хог хаягдлын тухай хууль болон засаг захиргаадын эрх үүрэг, зөөврийн түр гэрэлтүүлэг ашиглах үеийн аюулгүй ажиллагаануудын видео зөвлөмж бэлтгэж хүргэлээ. Мөн барилга байгууламжийн угсралтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, худалдаа үйлдвэр үйлчилгээ эрхлэгч ААНБ, төрийн байгууллагууд, Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан сумд , сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчдын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хийгдэх сургалтын хөтөлбөрийг танилцуулан 9 төрлийн гарын авлага, зөвлөмж тараалаа. Тус сарын аяны хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор орон нутагт зайлшгүй хийгдэх ажлууд болох шаардалага хангахгүй нүхэн жорлонг буулгаж нүхэн жорлон угаадасны нүх техникийн шаардлага MNS 5924:2015 стандартыг хангуулах, газар эзэмшиж буй иргэн ААНБ-д эзэмшилд авсан газрын 10%-д ногоон байгууламж байгуулах, гадна тохижилт болон зам талбайг цардах, орц гарцын тэмдэглэгээг хийх, Сайнцагаан сумын 1 дүгээр бүсэд өөрийн дулаан хангамжийг шийдэх зорилгоор уурын зуух барьсан иргэн ААНБ-дыг төвлөрсөн дулаан хангамжид холбуулах ажлуудыг зохион байгуулахад төрийн байгууллагуудыг идэвхи санаачлагатай хамтран ажиллахыг уриаллаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО