Мэдээ, мэдээлэл

Өсвөрийн аврагч бүлгэм” 2016-2017 оны хичээлийн жилийн тайлангийн хурлаа зохион байгууллаа

“Дундговь аймгийн Өсвөрийн аврагч бүлгэм” 2016-2017 оны хичээлийн жилийн тайлангийн хурлаа зохион байгууллаа.
“Дундговь аймгийн Өсвөрийн аврагч бүлгэм” 2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулсан ажлаа эцэг эхчүүддээ тайлагналаа. Тус бүлгэм нь хичээлийн жилийн эхэнд 10 сэдэвт ажлыг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд 100 хувь биелсэн байна.
Тус бүлгэм нь 2016 оны 05 дугаар сард байгуулагдсан бөгөөд нэг жилийн хугацаанд бүлгэмийн үйл ажиллагааг жигдрүүлж нэгдсэн зохион байгуулалтад орсон бөгөөд аймгийн хүүхдийн оролцооны байгууллагуудын чуулга уулзалтад төлөөллөө оролцуулж ажилласан байна.
Дундговь аймгийн Өсвөрийн аврагч бүлгэм нь 2016-2017 оны хичээлийн жилд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт арга хэмжээ, “Мэдлэгээ түгээцгээе” Өсвөрийн аврагч бүлгэмүүдийг чадавхижуулах сургалт, Гамшиг хөгжлийн дайсан-2017 гар зургийн уралдаан, Улаанбаатар хотын Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвтэй танилцах туршлага солилцох арга хэмжээ, “Өрхийн бэлэн байдал” нэгдсэн арга хэмжээ, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа 1 сарын аян зэрэг томоохон ажлуудыг амжилттай зохион байгуулсан байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО