Аймгийн засаг дарга МУ-ын шадар сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу 2019 оны 5 дугаар сард “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” зохион байгуулагдана. Тус сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны штабын удирдлагын бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар баталж, штабын байрыг тохижуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна.