Мэдээ, мэдээлэл

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН СУРГАЛТ УЛИРАЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, ёс зүйн алдаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан Эрүүл мэндийн сайд 2019 оны  1 сарын өдрийн “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалт зохион байгуулах тухай” А/19 дүгээр тушаал батлагдсан гарсан. 

Уг тушаалын дагуу ёс зүйн сургалтыг бүх шатны эрүүл мэндийн байгууллага нь ёс зүйн сургалтыг сар бүр зохион байгуулах үүрэгтэй.

Эмнэлгийн эрх зүй ба ёс зүй, анагаах ухааны эрх зүй, хууль эрх зүйн хариуцлага сэдвээр Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүн хуульч, эмч М.Цэрэнбат 2019 оны 4 дүгээр сарын 9-нд доорх сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

 Үүнд:

  • Эрх, зүйт ёс, Эрх зүйн хэм хэмжээ, Эрх зүйн хуулийн бүрэлдэхүүн элемент
  • Үндсэн хуульт ёс: Хүний эрх, эрх чөлөө, Төрийн эрх мэдэл хуваарилах онол
  • Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа
  • Эмчийн хариуцлагын даатгал, түүнтэй холбогдон гарах эрх зүйн харилцааны зохицуулалт
  • Эмчийн алдаа, хууль зүйн хариуцлага
  • Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ
  • Эрх зүйн бусад зөрчлүүд болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны үйл ажиллагаа, өнөөгийн төлөв байдал зэрэг 12 сэдвээр сургалтыг лекц, мэтгэлцээний зарчмаар хэлэлцүүлэг өрнүүлэх чиглэлээр зохион байгууллаа.

Сургалтанд төв хөдөөгийн нийт 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд  болон аймгийн эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүд, ёс зүйн багийн гишүүд хамрагдлаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО