Мэдээ, мэдээлэл

“АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ?” УРИАН ДОР НЭГДСЭН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн газраас харъяа эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор өдөрлөг зохион байгуулах талаар ажлын чиглэл өгч, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12:30-13:00 цагийн хооронд “АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ” уриан дор нэгдсэн өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааны нээлтийг “Мандал” худалдааны төвийн талбайд хийж, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн албаны дуут дохиот автомашинуудад өдөрлөгийн уриаг байршуулан нийт эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнууд “АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ” уриаг зам тээврийн аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх санамж зөвлөмжүүдийг барьж аймгийн төвийн  зам дагуу жагсаал хийж иргэдэд уриалга гаргалаа.

Мөн аймгийн Эрүүл мэндийн газраас эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг ажиллах цэгүүдийн байршлыг хуваарилан гаргаж, эрүүл мэндийн байгууллагууд хуваарилагдсан цэгүүддээ уриа, лоозон барьж “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлье” сэдвийн хүрээнд гарын авлага, зөвлөмж, санамжуудыг хэвлүүлэн гаргаж иргэд, жолооч нарт сурталчилгаа хийж ажиллалаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Уламжлалт анагаах ухааны төв, Сайнцагаан сум, Боржигонмандал, Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид болон Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн албан хаагчид нийт 152 хүн оролцож ажиллалаа.  

Эрүүл мэндийн газрын ажилчид аймгийн постоор орж гарч байгаа автомашинуудад зөвлөмж өгч ажиллалаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО