Мэдээ, мэдээлэл

Мэргэжлийн хяналтын газраас агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр аж ахуй нэгж байгууллагуудад албан тоот хүргүүллээ

Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт”, “Эрүүл аюулгүй орчин –таны оролцоо” сарын аяны хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Газрын тухай хуулийн 56.6 дахь заалтыг хэрэгжүүлж эзэмшил газрын 10-аас доошгүй хувьд зүлэг тарих, зам талбайг цардах, орц гарцын тэмдэг хийж орчны тохижилтыг сайжруулах тухай албан тоотыг 60 худалаа, үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуй нэгж, 48 төрийн байгууллагад  хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн Хог хаягдлын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.3.6, /Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага MNS 5924: 2015 стандартын 8.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Сайнцагаан сумын засаг дарга, Эрүүл мэндийн газар, аймгийн ИТХ-н дарга нарт Сайнцагаан сумын 1-р бүсэд  орон сууц,  худалдаа, үйлчилгээний газар, нийтийн эзэмшлийн зам талбай орчимд нүхэн жорлон шинээр байгуулахыг хориглох,  дээрх газруудын барьсан  болон төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон газрууд, энэ бүс орчмын  нүхэн жорлонг буулгах  талаар захирамж, шийдвэр гарган биелэлтэд нь хяналт тавьж ажиллах талаар албан тоот хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Одоогоор нүхэн жорлонг буулгуулах хүрээнд 7 аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО