Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн Захиргаа Эрсдэлийн Удирдлагын хэлтсийн даргаар ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Гурвансайхан суманд 2019 оны 04 сарын 15, 16-ны өдрүүдэд “Түмний төлөө-Төрийн хяналт” нэгдсэн шалгалт, өдөрлөг зохион байгууллаа. Нийт төлөвлөгөөт шалгалт 37, зөвлөн туслах үйлчилгээ 9, урьдчилан сэргийлэх хяналт 20, тандалт судалгаа 6 обьектод хийлээ. Өдөрлөгийн үеэр Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх Хяналтын итгэмжлэгдсэн Лаборатори үнэ төлбөргүй шинжилгээ хийж ажиллалаа. Мөн иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, худалдаа үйлчилгээний байгууллагуудыг хэрэглэгчийн хяналтын хуудсаар үнэлүүлж, Мэргэжлийн хяналтын газрын хэрэглэгчийн үнэлгээг 120 гаруй иргэнээс авлаа. Сумын иргэд хөдөлмөрчдөд Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, Газар эзэмшлүүлэх тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, болзошгүй осол аваарь үүсэхээс урьдчилан сэргийлэх, Барилга байгууламж паспортжуулах, гэрчилгээжүүлэх журам, Барилга байгууламжийн хамгаалалтын газардуулга, Эмийн гаж нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа. Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтад удаа дараалан бага эрсдэлтэй үнэлэгдсэн Гурвансайхан сумын Эрүүл мэндийн төвд "Манлайлагч байгууллага" өргөмжлөл хадгалуулав.