"Дэлхийн номын өдөр" баярын жагсаалаар ёслол төгөлдөр эхэллээ. Тус үйл ажиллагааны хүрээнд "Олуулаа уншья-Номтой нөхөрлөе" аяны нээлт, "Цэрэг эх орон танаа" богино өгүүллэгийн уралдааны шагнал гардуулах ёслол, иргэдийн дунд АХА, Алтан хонх танин мэдэхүйн тэмцээнүүдийг амжилттай зохион байгууллаа. АХА тэмцээний ялагчаар ХААН банкны ажилтан Ж.Жасрай, Алтан хонх тэмцээний тэргүүн байрыг ГИЦС-ийн сурагч Б.Бүжинлхам нар тодров. Мөн шилдэг уншигч МХГ-ын байцаагч Н.Мөнгөнцэцэг, ЭДЦС-ийн 8г ангийн сурагч С.Нарантөгөлдөр нарт "Номын сайн нөхөр" үнэмлэхийг гардуулав. Баярын жагсаалд нийт 24 байгууллагын 253 албан хаагчид, сурагчид, иргэд оролцож оюуны түүчээ боллоо.