Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өлзийт сумын Засаг дарга тамгын газартай хамтран "Цагаан суварга" байгалийн үзэсгэлэнт газарт жуулчдад зориулсан түр буудаллах цэг байгуулах, хамгаалалтыг сайжруулах ажиллалаа.
Түр буудаллах цэг байгуулах ажилд БОАЖГазар, ГХБХБГазар, Өлзийт сумын ЗДТГ-ын холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцож хязгаарлалтын бүс тогтоох, авто зогсоол, тэмдэг тэмдэглэгээ, боловсон ОО, хогийн цэг, сүүдрэвч байгуулах, мэдээллийн самбар байрлуулах болон Цагаан суварга орчимд аялах аяллын маршрутыг төлөвлөлөө.
Мөн What3words буюу 3 үгт хаягжуулалтад "Цагаан суварга" байгалийн үзэсгэлэнт газар болон "Говь суварга" жуулчны баазын үүдийг орууллаа.