Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлөөс сум, байгууллагуудын дунд “Гэмт хэрэг зөрчилгүй-Аюулгүй амар тайван орчин” аяныг зарлан эхний цом , дэвтрийг Сайнцагаан сум болон аймгийн ЗДТГ-аас эхлүүлсэн. Цом , дэвтрийг суманд 14 хоног, байгууллагад 7 хоног аялуулна.
Тухайн сум, байгууллагууд аяны зорилгын дагуу тодорхой үр дүнтэй ажлыг иргэдийн хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулах юм. Энэ ажлын хүрээнд Сайнцагаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлөөс Сайнцагаан сумын ЕБС болон МСҮТ-ийн сурагчдын дунд зураг, хөдөлгөөнт дүрсний уралдаан, малчдад хуулийн мэдлэг олгох тэмцээн, харъяа төсөвт байгууллагуудад сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэх, тэмцээн зохиолоо. Үүний нэг нь төсвийн 13 байгууллага оролцсон мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжийн 124 хүний дунд зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайн гэмт хэрэг, захиргааны хариуцлагын тухай хууль, эрүүгийн хуулиас бүрдсэн асуулт хариултын “Алтан хонх” тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээний тэргүүн байранд 7-р цэцэрлэгийн багш С.Мөнхтунгалаг, удаах байруудад 4-р сургуулийн багш Д.Бямбасүрэн, “Номгон рашаан” ХХК-ны нярав С.Гэрэлтуяа орлоо.