Аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сарын аяны хүрээнд Улсын байцаагчдад шинэ хандлага, сэтгэлгээг эзэмшүүлэх, албан ажлаа үр дүнтэй хэрэгжүүлэхүйц мэдлэг чадвар, дадлыг нэмэгдүүлэх зорилгоор сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчдын болон хуулиар эрх олгогдсон улсын байцаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт”-ыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.
Сургалтын үеэр аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга, Авто тээврийн газрын дарга, Их газрын чулууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга, сумын Засаг дарга, улсын байцаагч нарын хооронд гурвалсан гэрээ байгууллаа.
Сургалтын явцад олж авсан мэдлэг мэдээллийг бататгах зорилгоор “Элсэн цаг” хуулийн тэмцээнийг зохион явууллаа. Уг тэмцээнд Говь-Угтаал, Сайнцагаан, Эрдэнэдалай сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ганцацрал, Ж.Миеэсүрэн, Т.Эрдэнэзаяа нараас бүрдсэн “Их дэлхий” баг Тэргүүн байр эзэллээ.