Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 90 дүгээр зарлигаар 2019-2020 оныг "Хүүхэд хамгааллыг дэмжих жил" болгон зарласны хүрээнд "Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгаалал-2" аяныг Гурвансайхан суманд 04 сарын 29-ний өдөр, Өндөршил суманд 4 дүгээр сарын 30-ны өдөр тус тус зохион байгууллаа. Аяны хүрээнд:
1. 5-12 ангийн 246 сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт
2. Нөхөн үржихүйн боловсрол олгох болон бэлгийн ариун цэвэр, гэр бүл төлөвлөлтийн сургалт
3. Цахим орчны хэрэглээ, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хорт зуршил архи тамхины хор уршгийн сургалт
4. Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян
5. Гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон 2 өрх, өсвөр насны 2 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө
6. 20 байгууллага, аж ахуйн нэгжийн гэр бүлийн зөвлөлд арга зүй
7. Сумын хамтарсан баг болон хүүхдийн төлөө зөвлөлд арга зүйн дэмжлэг тус тус үзүүлж ажиллалаа.
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР