Хачгаар дамжих халдварын улиралчлалтай холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг, ЗӨСТ-ийн тасгийн эмч, мэргэжилтэнүүд хамтран Хачгаар дамжих халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх, биед шигдсэн хачгийг сугалж авах сэдвээр 80 гаруй иргэд, үйлчлүүлэгчдэд сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр иргэдийн сонирхсон асуултанд хариулж, хачгаар дэмжих халдвараас сэргийлэх гарын авлага материал тараалаа.
Дундговь аймаг Зооонозын өвчин судлалын төв