Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, хамтран хэрэгжүүлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор зохион байгуулж буй “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ-ГЯЛГАР УУТНААС ТАТГАЛЗЪЯ” явган аяллыг 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд 25 байгууллагын 200 гаруй албан хаагчид оролцон, Чагдаржавын талбайгаас эхлэн Хөрхийн хад хүртэл маршрутаар гялгар уут түүж, байгалиа хамгаалах үйлсэд нэгдлээ.
Аяллын туршид идэвх оролцоогоороо манлайлан оролцсон Сайнцагаан сумын Ахмадын хороог БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГААР өргөмжлөв.
Мөн багуудын дунд хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулсан ба
1-р байр –Онцгой байдлын газар
2-р байр - Цагдаагийн газар
3-р байр – Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Явган аялалд идэвхитэй оролцсон нийт байгууллага, хамт олонд талархал илэрхийлье.