Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 90 дүгээр зарлигаар 2019-2020 оныг "Хүүхэд хамгааллыг дэмжих жил" болгон зарласны хүрээнд "Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгаалал-2" аяныг Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад зохион байгууллаа. Аяны хүрээнд:
5-12 ангийн 856 сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, Гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон 18 өрх, өсвөр насны 10 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аяны сургалтыг 435 хүүхэд, 15 байгууллага, аж ахуйн нэгжийн гэр бүлийн зөвлөлд, сумдын хамтарсан баг болон хүүхдийн төлөө зөвлөлд арга зүйн дэмжлэг тус тус үзүүлж ажиллалаа.