Монгол Улсын шадар сайдын тушаалаар баталсан Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Дундговь аймагт Байгаль орчин, геологи уул уурхай, геодези зураг зүй, дэд бүтэц, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, хүнс хөдөө аж ахуй, цөм болон цацраг, эрүүл мэнд боловсролын хяналтын чиглэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчид, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын /ахлах/ байцаагчдын хамтарсан хяналт шалгалт эхэллээ. Нэгдсэн хяналт шалгалтын нээлтийн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо. Шалгалт 2019 оны 5сарын 20-31ны өдрүүдэд үргэлжилнэ.