Мэдээ, мэдээлэл

“Монголын хүүхдүүд 2019” говийн бүсийн хүүхдийн урлагийн их наадам

“Монголын хүүхдүүд 2019” говийн бүсийн хүүхдийн урлагийн их наадам Дундговь аймагт зохион байгуулагдлаа.

Наадмын Ерөнхий шүүгчээр Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар, Шүүгчээр- Монголын хүүхдийн ордны багш, Монгол улсын гавьяат багш Батнасангийн Энхтуяа, МХО-ны багш, МУГБагш Сандуйжавын Ганчимэг нар хүрэлцэн ирлээ. Их наадамд Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр, Дундговь гэсэн говийн бүсийн аймгууд оролцсон бөгөөд нийт 260 хүүхэд оролцож Дундговь аймгийн "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын дугуйлангуудын авьяаслаг 20 хүүхэд Их наадмын шилдгээр шалгарч дараагийн шатанд оролцох эрхийн бичиг гардан авлаа. 

Уртын дууны дугуйлангаас сурагч Б. Чулуунцэцэг, Б. Гомбожав, Ж. Үржинханд, Э. Гонгор нар

Ардын язгуур урлагийн дугуйлангаас Б. Сэрчмаа, Э. Намуунбайгаль, У. Мэндбаяр, Б. Нарангоо, Б. Өсөхбилэг нар

Циркийн дугуйлангаас Э. Эрхэмбаяр, Г. Дамдинбазар, Б. Бүжинлхам, Б. Энхтуул, Э. Цэнгэлмаа нар 

Бүжгийн дугуйлангаас У. Содтуяа, н. Түвшинзаяа, н. Энэрэлмаа, н. Мөнхгэрэл нар 

Хөгжмийн дугуйлангаас н. Жигмэддулам нар тус тус шалгарсан байна. 

 

 

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО