Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгаагаар Монголын улсын хүн амын 60-85 хувь нь эрүүл мэндээ хамгаалж, дэмжсэн идэвхитэй дасгал хөдөлгөөнийг хийдэггүй гэсэн дүгнэлт, тооцооллууд гарсан байдаг.
Манай аймгийн хувьд орон нутгийн хүн амын өвчлөлийн 2-р байранд зүрх судасны өвчлөл орж байгаа бөгөөд энэ нь иргэдийн тэр бүр идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэж чаддаггүй байдал, байнгын суугаа ажлын хэв маягтай холбоотой юм.
Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газраас “БҮХ НИЙТЭЭРЭЭ АЛХАЯ” уриан дор алхалт, спорт өдөрлөгийн үйл ажиллагааг 2017 оны 10 сарын 14-ний өдөр зохион байгуулж, мөн иргэдийг алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Мандалговь хотын захирагчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/09 дугаар захирамжаар аймгийн төвийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж авто машингүй өдөр болгож байна.
Иймээс иргэд та бүхэн нэг өдөр ч гэсэн машинаар явахаас татгалзаж алхан идэвхтэй хөдөлгөөн хийж эрүүл мэндээ хамгаалаарай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР.