Мэдээ, мэдээлэл

Алхалтын ач холбогдол

     Алхалт бол хүний бие махбодын үндсэн хөдөлгөөн. Алхахад биднээс ямар нэг төхөөрөмж, байр талбай шаардлагагүй маш энгийн хялбар бөгөөд, хүний эрүүл мэндэд эрсдэлгүй, ач холбогдол ихтэй, жилийн аль ч улиралд хийх боломжтой юм. Алхалтыг тайван удаанаар эхлэн дунд зэргийн эрчимтэй алхах хүртэл өөрөө тохируулж, амьсгалын болон зүрхний тоог нэмэгдүүлэн идэвхтэй хөдөлгөөн болгодог.

Алхалтын ач холбогдол их юм. Үүнд:

  • Сэтгэл санаа тайвширч, стресс бухимдалаас сэргийлнэ.
  • Зүрхний үйл ажиллагааг сайжруулна.
  • Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ.
  • Цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлнэ.
  • Биеийн жинг хэвийн хэмжээнд барина.
  • Үе мөчний хөдөлгөөн сайжирна.

Ингээд та бүхнийг Дэлхийн алхалтын өдөртэй нэгдэж өөрийнхөө эрүүл мэндэд цаг гарган Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болох “Өдөрт 30-аас дээш минут идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, 10000 алхалт” –ыг амьдралдаа хэвшүүлэхийг  уриалж байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО