Эрүүл мэндийн газар нь аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран “Бүх нийтээрээ алхая” уриан дор алхалт, спорт өдөрлөгийн үйл ажиллагааны удирдамжийг аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2/993 тоот албан бичгээр батлуулж аймгийн нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамруулан бүх нийтийн алхалтыг аймгийн хэмжээнд 10 сарын 14-ны өдөр зохион байгууллаа.
Бүх нийтийн алхалтын үйл ажиллагааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан нээж үг хэлж, ээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн газрын дэргэдэх ахмадын клуб өглөөний дасгалыг нийт оролцогчдод заан хийлгэж, бүх нийтийн алхалтыг 6 км зайд хийлээ.
Бүх нийтийн алхалтанд 26 байгууллага, аж ахуйн нэгжийн 336 ажилтан, иргэд оролцож алхалт хийн идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллээ.