"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2019-2020 оны хөтөлбөр"-ийн хүрээнд "Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл ирүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр өөрөө өөртөө ажлын байр бий болгох, өрхийн аж ахуй бичил бизнес эрхлэх хүсэлтэй 70 иргэнд
"АЖ АХУЙ ЭРХЛЭЛТ"-ийн сургалтыг "Бизнес төлөвлөгөө боловсруулах" сэдвээр зохион байгуулж, санхүүгийн мэдлэг олголоо. Сургалтыг "Хөгжлийн хөтөч ОЗХ" ТББ-тай хамтран зохион байгууллаа.