Тээврийн прокурорын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тээврийн цагдаагийн албаны хамтаран зохион байгуулсан сургалтын баг тус аймагт ажиллан, “Хэргийн газрын үзлэгийг чанартай хийх, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэх, зам тээврийн осол гарахад нөлөөлж байгаа хүчин зүйлсийг бууруулах зорилго бүхий сургалтыг зохион байгуулж, сургалтанд албаны дарга, шинжээч нар бүрэн хамрагдлаа.