Мэдээ, мэдээлэл

ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР.ТАКЕШИ КАСАЙ ДУНДГОВЬ АЙМАГТАЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ “ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ

Эрүүл мэндийн газар. Дундговь аймагт ажлын айлчлал хийж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай болон Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны газрын дарга нар, мэргэжилтнүүд,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ийн мэргэжилтнүүдийн баг аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд “Дундговь аймгийн Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал” сэдэвт албан ёсны уулзалтыг хийж, уулзалтанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнчулуун, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, ЗДТГ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан түшмэл Р.Лхагвадорж, Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Орших, ЭМГ-ын мэргэжилтнүүд, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн дарга нар  оролцлоо.

Уулзалтыг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нээж үг хэлж, нээлтийн үгэндээ аймгийн Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд болон аймгийн зүгээс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа бодлого, чиглэлийг танилцуулж, Эрүүл мэндийн яам, улмаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагаа, техник туслалцааны дүнд эрүүл мэндийн салбарт гарч буй ололт, амжилтуудыг дурьдаж, цаашдын хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Мөн энэхүү уулзалтанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др Такeши Касай нар тус тус үг хэлж, ДЭМБ-ын “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх” төслийн хүрээнд Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд мобайл болон мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, урвалж оношилуур зэрэг 30 гаруй тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.  

ДЭМБ-ын “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх” төсөл нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны чиглэлүүдтэй нийцүүлэн, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг хэрэгжүүлж, “Хүн төвтэй цогц эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-г ялангуяа, алслагдсан, төв, орон нутгийн эмзэг бүлгийн хүн амд гэрийн эргэлттэй хосолсон явуулын хэлбэрээр эх, хүүхдийн эрүүл мэнд, халдварт болон халдварт бус өвчний үзлэг, эрт илрүүлгийн мобайл технологи болон хурдавчилсан оношлуур, эмнэлгийн нэн шаардлагатай бусад тоног төхөөрөмж ашиглан тусламж үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Энэ төлсийн хүрээнд урьд нь манай аймгийн Гурвансайхан суманд мобайл технологийг нэвтрүүлсэн байдаг ба энэ өдөр мөн дахин нэг сумын эрүүл мэндийг төвийг мобайл технологитой болголоо.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО